Дотоод мэдээ
Ойрхи Дорнодод нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Элчин сайдын яамнаас иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргалаа

Түр хугацаагаар зорчиж буй иргэдийг нислэгийн мэдээллээ тогтмол шалгаж, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөмжийг чанд дагаж мөрдөхийг сануулж байна. Мөн тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд Элчин сайдын яамтай урьдчилан холбогдож зөвлөгөө авах, үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухайн орны албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах шаардлагатайг анхаарууллаа. Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд тухайн орны төрийн байгууллагуудаас гаргасан албан ёсны шийдвэр, зөвлөмжийг дагаж мөрдөхөөс гадна Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай тухай бүр холбогдон ажиллахыг зөвлөж байна. Яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 2522 3235, +965 99097419 болон kuwait@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох боломжтой юм.
Цэргийн батлан хамгаалах салбарын мэдээллээр, Саудын Арабын Хаант Улсын газрын тосны дэд бүтцийг хамгаалахад туслах зорилгоор “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийн нэг батарейг нийлүүлээд байгаа бөгөөд АНУ мөн Катарын эрчим хүчний дэд бүтцийг Ираны болзошгүй халдлагаас хамгаалахад нь туслах зорилгоор тус улсад “Патриот” системийн нэг батарей байршуулжээ. Одоогоор Саудын Араб болон Грек тэргүүтэй холбоотон орнуудын цэргүүд тус улсын стратегийн чухал дэд бүтцийг хамгаалж байгаа бөгөөд Саудын Арабын Агаарын цэргийн хүчин сүүлийн өдрүүдэд Жизан хотын дээгүүр ниссэн нэг баллистик пуужин, Хамис Мушайт хотын дээгүүр ниссэн дөрвөн баллистик пуужин болон дөрвөн дроныг нислэгийн замд нь амжилттай устгаад байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү