Durand news
Гадаад худалдааны тэнцэл 6.6 тэрбум ам.долларын ашигтай гарч, экспорт 57.2 хувиар өслөө

Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар өсөж 82.3 сая тоннд хүрсэн бол зэсийн баяжмал 20.5 хувь, төмрийн хүдэр 4.1 хувиар тус тус нэмэгджээ. Харин боловсруулаагүй нефтийн экспорт 7.8 хувь, малын мах болон дайвар бүтээгдэхүүн 20.5 хувь, алтны экспорт 22.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Импортын хувьд түлш болон хүнсний бараа өссөн дүн гарсан бөгөөд 684.9 мянган тонн автобензин импортолсон нь 9.6 хувиар, 1,463.5 мянган тонн дизель түлш оруулж ирсэн нь 7.5 хувиар нэмэгджээ. Түүнчлэн улаанбуудай, хүнсний ногоо, элсэн чихэр, жимс, самар, тахиа, гахайн мах болон өөхний импорт 9.1-35.5 хувиар өссөн бол суудлын автомашины импорт 804.6 сая ам.доллар, ачааны автомашины импорт 367.2 сая ам.доллараар тус тус буурсан байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү