Durand news
ОХУ-д үүссэн хомсдолын улмаас АИ-92 бензиний үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдэж, импортлогчдыг шалгаж эхэллээ

Энэ аравдугаар сард ОХУ-аас нийлүүлэх нэг тонн бензиний импортын үнэ өмнөх сараас 190 ам.доллароор өсөж 1063 ам.долларт хүрсэн бөгөөд үүн дээр тээвэрлэлт, татвар болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал нэмэгдсэн нь жижиглэнгийн үнийн өсөлтөд шууд нөлөөлжээ. Үүнтэй холбогдуулан Монополын эсрэг газарт шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн бөгөөд өмнөх саруудад хямд үнээр оруулж ирсэн шатахууны үлдэгдлийг нэмэгдсэн үнээр борлуулж байгаа эсэх болон зохиомол хомсдол үүсгэж буйг шалгахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар манай улс АИ-92 бензиний 14 хоног, дизель түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа ч ирэх саруудад нийлүүлэлт буурах эрсдэлтэй тул БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ зэрэг улстай шатахуун импортлох хэлэлцээг идэвхтэй хийж байна. Мөн иргэдийг мэдээллээр хангах зорилгоор Улаанбаатар хотын 264 шатахуун түгээх станцын шатахууны үлдэгдэл, түгээлтийн мэдээллийг гар утасны аппликэйшнээр харах боломжийг ирэх долоо хоногийн эхээр бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж :CNN

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү